2013/03/29

"Gangs of New York" тв цуврал болох нь

19-дүгээр зууны үеийн Нью-Йоркын дээрэмчдийн сэргэн мандалтын тухай өгүүлдэг найруулагч Martin Scorsese-н "Gangs of New York" киног телевизийн олон ангит бүтээл болгох талаар яриа хэлэлцээр ид өрнөж байна. Энэхүү төслийг нэрт продюсер Harvey Weinstein санаачилж хэрэгжүүлж эхлэж буй бөгөөд бүрэн хэмжээний бүтээлийн найруулагчтай хамтарч байгаа аж. Шинэ төслийн зохиолыг 1928 онд уншигчдын гарт хүрч байсан зохиолч Herbert Asbury-н бүтээл "The Gangs of New York: An Informal History of the Underworld"-с сэдэвлэн бичих гэнэ.

Төсөлд бүрэн хэмжээний бүтээлийн дүрүүдээс Daniel Day-Lewis-н бүтээсэн Яргачин Bill-н дүр эргэн ирэх сурагтай. Цувралд Нью-Йоркийн дээрэмчдээс гадна Чикаго, Шинэ Орлеаны дээрэмчдийн тухай гарах юм байна.