2013/03/05

Эрэмдэг амьтан МУСК бүтээгдэж байна

Guyss хамтлагийн дуучин А.Төгсбаяр өдгөө кино уран бүтээл дээр түлхүү ажиллах болсон. Тэрээр хэд хэдэн киноны дууг зохиож дуулсан байдаг бол мөн продюсер, найруулга дээр ч гэсэн ажиллаад авсан нэгэн. Тэгвэл Төгсөө энэ удаад хүүхэд, өсвөр насныханд зориулсан өөрөө зохиолыг нь бичиж өөрөө найруулсан уран сайхны киногаа бүтээж байна.

Орос зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа "Эрэмдэг амьтан" уран сайхны киног Imagination Film-с бүтээж байгаа бөгөөд зураг авалт хийгдээд дууссан байгаа юм байна. Уг кинонд хүний дотоод сэтгэл, хүн чанар, өсвөр насны хүүхдүүдийн тухай өгүүлэх аж.