2013/03/14

Дурлалын гэмт хэрэг МУСК poster

Монголын 48 цаг 2012 богино хэмжээний кино наадамд тэргүүн байр эзэлж олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Эзэгнэгч киног бүтээгч Absolute Pictures болон LVA entertainment, Logic Film-ын хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" романтик, драма төрлийн уран сайхны киноны албан ёсны poster-уудыг хүргэж байна.

"Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны найруулагчаар П. Дэлгэрбаяр (Absolute Pictures), кино зохиол дээр Э. Нэргүй (Logic Film), продюсераар Д. Лхагва (LVA entertainment) нар ажиллажээ. Дүрүүдэд Д. Лхагва, Г. Ариунболор, А. Баттүшиг, О. Долгор, Н. Ялалт, М. Төгөлдөр нар тоглосон байна.