2013/03/11

Никитоны Бачка Дурлалын гэмт хэрэгийг илчилнэ

LVA entertainment, Absolute Pictures, Logic Film-ийн хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны зураг авалтын ажил дуусаад байгаа билээ. Кино уран бүтээлчид одоо киноны дуу оруулалт, эвлүүлэг дээр ажиллаж байна. 

Уг киноны "Чи минийх" дууг Никитон хамтлаг бүтээсэн байна.  Өнгөрөгч амралтын өдрөөр Никитоны Бачка киноны дууны клипны зураг авалтанд оролцсон бөгөөд машин дээр төгөлдөр хуур даран Сүхбаатарын талбайг хэдэнтээ тойроод авчээ.

"Дурлалын гэмт хэрэг" уран сайхны кино ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа ажээ.