2013/03/03

Cinderella-н дүрд Emma Watson

Найруулагч Kenneth Branagh болон Диснэй кино компани хамтран Үнсгэлжингийн түүхийг бүрэн хэмжээний уран сайхны бүтээл болгон үзэгчдэд хүргэхээр болоод байгаа. Жүжигчдийн сонгон шалгаруулалт ид хийгдэж буй тус төслийн гол дүрүүдийн нэг болох ууртай, харамч хойд эхийн дүрийг жүжигчин Cate Blanchett бүтээхээр болсон байна. Харин үзэсгэлэнт Cinderella-н дүрийг Harry Potter цувралаар олонд танигдсан жүжигчин Emma Watson бүтээх талаар мэдээлэл гарчээ.
Үүний өмнө уг дүрд Saoirse Ronan, Gabrielle Wilde, Alicia Vikander нарийн аль нэг дүр бүтээх талаар яриа гараад байсан юм. Кино 2014 онд үзэгчдэд хүрнэ.