2013/03/25

Box office: 20130325 The Croods


1. The Croods: Өнгөрөгч 7 хоногт: $44.7 сая, нийт: $44.37 сая
2. Olympus Has Fallen: Өнгөрөгч 7 хоногт: $30.5 сая, нийт: $30.5 сая
3. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $22 сая, нийт: $178 сая
4. The Call: Өнгөрөгч 7 хоногт: $8.7 сая, нийт: $30.9 сая
5. Admission: Өнгөрөгч 7 хоногт: $6.45 сая, нийт: $6.45 сая

6. Spring Breakers: Өнгөрөгч 7 хоногт: $5 сая, нийт: $5.41 сая
7. The Incredible Burt Wonderstone: Өнгөрөгч 7 хоногт: $4.28 сая, нийт: $17.4 сая
8. Jack the Giant Slayer: Өнгөрөгч 7 хоногт: $2.96 сая, нийт: $59.1 сая
9. Identity Thiefs: Өнгөрөгч 7 хоногт: $2.55 сая, нийт: $128 сая
10. Snitch: Өнгөрөгч 7 хоногт: $1.93 сая, нийт: $40.3 сая

The Croods

Directors: Kirk De Micco, Chris Sanders
Stars: Nicolas Cage, Ryan Reynolds, Emma Stone
imdb:7.5

DreamWorks Animation-ынхан Paramount Pictures-тэй хийсэн хамтран ажиллах гэрээг дуусгасны дараагаар 20th Century Fox-тай хамтран ажиллах гэрээ байгуулсаны дараах анхны бүрэн хэмжээний анимешин нь The Croods болон гарч байна. Киноны найруулга, зохиол дээр 2008 онд Space Chimps анимешины зохиол, найруулга дээр ажилласан Kirk De Micco, 2010 оны How to Train Your Dragon
анимешины найруулга дээр ажилласан Chris Sanders нар ажилласан байна.

The Croods анимешинд дэлхийн анхны эртний гэр бүл өөрсдийн амьдардаг орчноос өөр гайхамшигт ертөнц нээн шинэ содон амьдралтай танилцаж байгаа тухай өгүүлэх юм. The Croods анимешины талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.



Olympus Has Fallen

Director: Antoine Fuqua
Stars: Gerard Butler, Aaron Eckhart, Morgan Freemaners
imdb: 7.2

Denzel Washington, Ethan Hawke нартай 2001 онд Training Day киног амжилттай бүтээсэн найруулагч Antoine Fuqua-ын action-thriller төрлийн шинэ кино. Кинонд өмнөх ажлынхаа үеээр хамгаалж байсан эзнээ алдаж нэрээ сэвтүүлсэн Ерөнхийлөгчийн хамгаалагч Mike Banning Цагаан ордонруу халдсан террорист халдлагын дараагаар дотор байгаа хүмүүсээс хамгийн найдаж болох хүн болох бөгөөд тэрээр өөрийн туршлага, мэдлэгээ ашиглан Ерөнхийлөгчийг хамгаалах болно.



Admission

Director: Paul Weitz
Stars: Tina Fey, Paul Rudd, Nat Wolff
imdb: 5.3

1999 оны American Pie, сүүлд 2010 онд Little Fockers зэрэг инээдмийн кинонуудыг найруулсан Paul Weitz -ын шинэ инээдмийн кино байна. Киноны зураг авалтыг кино өрнөх Princeton Их сургуулийн өөрийнх нь байранд авсан байна.





Spring Breakers

Director: Harmony Korine
Stars: Vanessa Hudgens, Selena Gomez, Ashley Benson
imdb:6.6

Кинонд залуу дуучин Justin Bieber-ын найз охин Selena Gomez дүр бүтээсэн гэвэл манай үзэгчдэд сонин байж магадгүй. Уг кинонд тоглосон Selena Gomez, Vanessa Hudgens нар Disney Channel-с төрсөн одод бөгөөд тэднийг диснейгийнхэн дэлгэцнээ нүцгэллээ хэмээн шүүмжлэл дагаад байгаа юм. Spring Breakers киноны талаар бусад мэдээллийг эндээс авна уу.