2013/03/11

Box office: 20130311 Oz the Great and Powerful

1. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $80.3 сая, нийт: $80.3 сая
2. Jack the Giant Slayer: Өнгөрөгч 7 хоногт: $10 сая, нийт: $43.8 сая
3. Identity Thiefs: Өнгөрөгч 7 хоногт: $6.32 сая, нийт: $117 сая
4. Dead Man Down: Өнгөрөгч 7 хоногт: $5.35 сая, нийт: $5.35 сая
5. Snitch: Өнгөрөгч 7 хоногт: $5.1 сая, нийт: $31.9 сая

6. 21 and Over: Өнгөрөгч 7 хоногт: $5.06 сая, нийт: $16.8 сая
7. Safe Haven: Өнгөрөгч 7 хоногт: $3.8 сая, нийт: $62.9 сая
8. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $3.75 сая, нийт: $121 сая
9. Escape from Planet Earth: Өнгөрөгч 7 хоногт: $3.21 сая, нийт: $47.8 сая
10. The Last Exorcism Part II: Өнгөрөгч 7 хоногт: $3.12 сая, нийт: $12.1 сая

Oz the Great and Powerful

Director: Sam Raimi
Stars: James Franco, Michelle Williams, Rachel Weisz
imdb:7.1

Найруулагч Sam Raimi өөрт нь ирсэн хэд хэдэн томоохон саналуудаас татгалзан байж бүтээсэн Oz the Great and Powerful кино 80$ ам долларын ашиг орлоготойгоор өнгөрөгч 7 хоногийн boxoffice-г тэргүүллээ. Walt Disney Pictures-ын зүгээс 200$ сая ам.долларын өртөгтэйгээр бүтээсэн уг одоогийн байдлаар 150$ сая ам.долларын орлоготой байгаа нь кино ашигтай ажиллах боломжтойг харуулж байна.

Үлгэрийн адал явдалт уг кино нь хүүхдийн зохиолч L. Frank Baum-ын 1900 онд гаргасан The Wonderful Wizard of Oz романаас сэдэвлэн бүтээсэн юм. Уг романаар 1939 онд MGM-ынхэн The Wizard of Oz нэртэй кино бүтээсэн байдаг бөгөөд уг кино нь The Times сэтгүүлээс гаргасан хүүхэд залуучуудын заавал үзэх ёстой 20 кино жагсаалтад багтсан байдаг бол киноны Over the Rainbow дуу Oscar авч Америкын кино институдээс гаргасан 100 жилийн 100 шилдэг дуу жагсаалтын эхний байранд бичигдсээр байна.

Oz the Great and Powerful киноны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.



Dead Man Down

Director: Niels Arden Oplev
Stars: Colin Farrell, Noomi Rapace, Dominic Cooper
imdb: 7.3

Дани гаралтай найруулагч Niels Arden Oplev -ны 2009 онд Шведэд бүтээсэн The Girl with the Dragon Tattoo кинонаас нь хойшхи анхны бүрэн хэмжээний кино нь Dead Man Down кино болж байна. Кинонд өмнө нь The Girl with the Dragon Tattoo кинондаа хамтран ажиллаж байсан жүжигчин Noomi Rapace болон хөгжмийн зохиолч Jacob Groth нартай дахин хамтран ажилласан байна. Dead Man Down кинонд New York City хотод, гэмт хэргийн бүлэглэлийн баруун гар залуу өөрийн боссын хохирогчидын нэг, нэгэн эмэгтэйн ятгалганд орж, өөрийн боссын эсрэг тэмцэхээр болж байгаагаар кино өрнөх ажээ.