2013/03/04

Box office: 20130304 Jack the Giant Slayer


1. Jack the Giant Slayer: Өнгөрөгч 7 хоногт: $28 сая, нийт: $28 сая
2. Identity Thiefs: Өнгөрөгч 7 хоногт: $9.71 сая, нийт: $107 сая
3. 21 and Over: Өнгөрөгч 7 хоногт: $9 сая, нийт: $9 сая
4. The Last Exorcism Part II: Өнгөрөгч 7 хоногт: $8.03 сая, нийт: $8.03 сая
5. Snitch: Өнгөрөгч 7 хоногт: $7.7 сая, нийт: $24.4 сая

6. Escape from Planet Earth: Өнгөрөгч 7 хоногт: $6.73 сая, нийт: $43.2 сая
7. Safe Haven: Өнгөрөгч 7 хоногт: $6.3 сая, нийт: $57.1 сая
8. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $5.94 сая, нийт: $116 сая
9. A Good Day to Die Hard: Өнгөрөгч 7 хоногт: $4.5 сая, нийт: $49.6 сая
10. Dark Skies: Өнгөрөгч 7 хоногт: $3.56 сая, нийт: $13.5 сая

Jack the Giant Slayer

Director: Bryan Singer
Stars: Nicholas Hoult, Stanley Tucci, Ewan McGregor
imdb: 6.6

Jack the Giant Slayer кинонд эрт цагт Жэк гэх эгэл фермчин залуу өөрийн хаант улс, хайрт гүнжийнхээ төлөө өөрийн адал явдалт замналаар явж аврага биетүүдтэй тулалдана. Тэрээр адал явдалт аялалынхаа ачаар нууцлаг нэгэн ертөнцөд нэвтэрж түүнрүү орох үүд хаалгыг нээж байгаа үйл явдал өрнөнө. Киноны гол дүрд сүүлд Warm Bodies кинонд бүтээсэн дүрээрээ танигдах болсон залуу жүжигчин Nicholas Hoult тогложээ. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.


21 and Over

Directors: Jon Lucas, Scott Moore
Stars: Miles Teller, Justin Chon, Jonathan Keltz

The Hangover киноны зохиолчид Jon Lucas, Scott Moore нарын бичиж найруулсан бас л нэг архидалт, шарталтын тухай инээдмийн кино. Кинонд залуу өөрийн 21 насны төрсөн өдрөө өөрийн 2 найзын хамт нижгэр тэмдэглэнэ. Гэвч тэр төрсөн өдрөөрөө хэтрүүлсэн байлаа. Тэрээр маргааш нь анагаахын сургуулийн маш том шалгалттай.


The Last Exorcism Part II

Director: Ed Gass-Donnelly
Stars: Ashley Bell, Julia Garner, Spencer Treat Clark
imdb: 4.9

2010 онд дэлгэцнээ гарч байсан The Last Exorcism киноны удаах анги болон гарч байгаа аймшгийн кино байна. The Blair Witch Project, Paranormal Activity, REC, Cloverfield зэрэг кинонуудын адилаар Found footage буюу гар камерийн бичлэг хэлбэртэйгээр зураг авалт хийгдсэн байна. Кинонд Nell Sweetzer эхний анги дээрх болсон үйл явдалын дараанаас шинээр амьдралаа эхлүүлэхээр хийчээх болно. Гэвч ад зэдгэрүүд мөн л түүн дээр эргэн ирэх аж.