2013/03/15

Швейцарь сурталчилгаанд Монгол жаалууд

Өнгөрсөн онд Швейцарь улсын "Frey" шоколадны үйлдвэр "Pumpkin" кино компанитай хамтран Испанийн Мальорка арал дээр өөрсдийн бүтээгдхүүний рекламыг хийхдээ Монгол хүүхдүүдийг тоглуулжээ. Уг ажлыг Берлин хот дахь "Улаанбаатар" холбоо зохион байгуулсан аж. Сурталчилгаа улаан өндөгний баярыг тохиолдуулан Швейцарийн телевизийн дэлгэцээр гарч эхэлсэн байна.
Сурталчилгааны зураг авалтын үеэр
Уг сурталчилгаанд 6 настай хүү Зоригийн Эрдэнэ/Испанийн Парцелоно хотод амьдардаг/, мөн Төгөлдөрийн Орчлон /Берлин хотод амьдардаг/ нар оролцон дүр бүтээжээ.

Эх сурвалж: И. Отгонбилэг /сонин.мн/