2013/03/15

Кремл гадаадын уран бүтээлчдээс нүүр буруулж эхлэв

ОХУ-н Төрийн Думын зүгээс кино бүтээгчид руу хандсан томоохон хуулийн төслийг хэлэлцэж энэхүү төсөл нь дэмжигдхээр болжээ. Уг хуулийн төсөлд кино бүтээгчдийг 3-н үндсэн хэсэгт хувааж байгаа бөгөөд үндэсний, хамтарсан, гадаадын гэж ангилсан байна. Энэ ангилал нь томоохон ач холбогдолтой бөгөөд хамтарсан болон гадаадын кино бүтээгчдийн бүтээлийн зураг авалтыг тус улсын нутаг дэвсгэрт авахыг зөвшөөрөхгүй ажээ. 

Энэ нь тус улсын кино үйлдвэрлэлийн хөгжилд томоохон цохилт өгөх шинжтэй байна. Учир нь тус улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа зураг авалтын 80 хувийг гадаадын уран бүтээлчдийн бүтээл эзэлдэг ажээ.

Хуулийн төсөл дотоодын уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэж байгаа ч Кремлээ байн байн нураалгаж Москваг харийнханаар авруулаад байгаад л эмзэглэж ийм үйлдэл хийж байгаа бололтой.