2013/03/15

Загвар өмсөгчид эр*тик кинонд тэсрэлт хийх үү

Загвар өмсөгч бүсгүйчүүдээс кино урлагт өөрсдийн гэсэн байр суурийг бий болгож чадсан Шүүдэрцэцэг болон Пүрэвсүрэн нарыг эр*тик кинонд тоглуулахыг хүсэж буй хүн маш олон байгаа байх. Тэгвэл сайтуудаар түгээд буй тэдний энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Тэгвэл загвар өмсөгч Шүүдэрцэцгийн хувьд эр*тик кинонд тоглох саналын талаар
“Би бол мэргэжлийн жүжигчин биш, дээрээс нь нас, цаг хугацаа нь болоогүй болохоор зөвшөөрдөггүй. Хэрвээ надад үнэхээр таалагдсан, тохироо нь бүрдэх юм бол тийм дүрд тоглохыг үгүйсгэхгүй”
гэж саяхан хэлж байсан бол шар мэдээллийн сайтуудаар түүнийг эр*тик кинонд дүр бүтээнэ гэсэн мэдээлэл гарчээ.

Харин топ модель Пүрэвсүрэнгийн хувьд эр*тик киноны талаар хэвлэлд өгсөн ярилцлагандаа
“Нүцгэлэх бол юу ч биш, удахгүй би кино урлагт тэсрэлт хийсэн дүр бүтээнэ”
хэмээн мэдэгдсэн байна.