2013/03/15

Тоглоомноос дэлгэцийн бүтээл рүү үсрэлт хийгсэд

Кино сонирхогч төдийгүй тоглоомчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа тоглоомноос дэлгэцийн бүтээл рүү үсрэлт хийхээр төлөвлөж буй төслүүдийн талаарх бяцхан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.



Tomb Raider /2013 оноос хойшлогдсон/
 Тоглоом хөгжүүлэгч Square Enix компанийн зүгээс энэ онд Булш ухагчийг дахин шинэчлэнэ фэнүүдэдээ хүргэж байгаа. Үүнтэй зэрэгцэн бүрэн хэмжээний уран сайхны киног ч төлөвлөсөн байсан. Кино төслийн эрхийг GK Films авсан ч дорвитой алхам хийлгүй байсаар төсөл хугацаандаа дэлгэцнээ гарахааргүй болж байх шиг байна. Уг төслийн гол дүр холливүүдийн бүсгүйчүүдийн /залуухан/ хувьд дэлхий дахинд өөрийгөө таниулах алтан боломж байдаг учир маш их сонирхцгоодог. Kim Kardashian хүртэл өөрөө энэ дүрд тоглохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ юу гэж түүнийг тоглуулахав. GK Films-н алдарт продюсер King-н хувьд өнгөрөгч онд жүжигчин Olivia Wilde болон Gina Carano нарыг энд дүрд хамгийн тохирох хүмүүсээр сонгож төслийн пробондоо оролцуулж байжээ. Ямартай ч энэ онд уг төсөл дэлгэцнээ гарахгүй нь тодорхой. Гэхдээ ойрын хугацаанд төсөл эрчтэйгээр ажилдаа орох байх аа.

Assassins Creed /2013 оноос хойшлогдсон/
Assassin's Creed-г кино болоосой гэж хүсдэг тоглоомчид маш их байдаг байх. Ubisoft ч энэ хандлагыг дэмжиж өнгөрөгч онд New Regencу-тэй гэрээ хийж уг тоглоомыг кино болгохоор болсон. Гэхдээ аль 2011 онд кино төслийг төлөвлөж энэ онд бүрэн хэмжээний бүтээл болгон үзэгчдэд хүргэнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Албан ёсны шүү. Харамсалтай нь бидний мэдэхгүй шалтгааны улмаас төсөл хойшлогдсоор одоо ч тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа. Гэхдээ жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа мэдээлэл хааяа гардаг. Хамгийн сүүлийн мэдээгээр Assassin's Creed-н гол дүрд жүжигчин Michael Fassbender тоглох шум гарчээ.

Need for Speed /2014 он/
Electronic Arts-с хөгжүүлдэг Need for Speed-н кино болох замнал маш богино хугацаанд маш эрчтэйгээр өрнөж байгаа. Уг тоглоомыг Dreamworks студи дэлгэцийн бүтээл болгохоор найруулагч Scott Waugh (Act of Valor) хамтран ажиллахаар болсон. Киноны зохиолыг John Gatins (Real Steel) бичиж байгаа бөгөөд зохиол тоглоомын түүхийг бүрэн утгаар нь хуулбарлахгүй гэжээ. Өөрөөр хэлбэл тоглоомын түүх тийм ч их кинонд харагдахгүй юм байна. Киноны гол дүр Dino-д жүжигчин Dominic Cooper тоглох бол бусад дүрүүдэд Kid Cudi, Ramón Rodríguez, Rami Malek, Harrison Gilbertson нар тоглох аж . Бүтээл дэлгэцнээ 2014 оны 2 сарын 7-нд гарна.

Resident Evil 6 /2014/
Дэлгэцнээ кино болон гарсан тоглоомуудаас хамгийн амжилттай яваа цуврал. Ирэх оны 9 сарын 12-нд ээлжит 6-дахь ангиараа үзэгчидтэй уулзна. Энэ ангид одоогоор жүжигчин Milla Jovovich болон киноны найруулагч Paul W.S. Anderson нар нэгдээд байгаа. Киноны зохиолчийн хувьд бараг л шинэчлэгдэх байх. Өмнөх 5-дахь анги тийм ч амжилттай байж чадаагүй. Ер нь киноны зохиол анги ахих тусам улам л муу болсоор байгаа. Энэ нь ч киноны ашиг орлогод чамгүй нөлөөлж байгаа байх. Эффектийн хувьд энэ анги дээр эрс шинэчлэлт хийгдэнэ гээд байгаа. Киноны эффектийг бүрэн хариуцдаг Mr. X компани ч үүнд бат итгэж болно гэжээ. Тэгэхээр их л сонирхолтой зүйл харах нь дээ.

 World of Warcraft /2015/
 Сарны найруулагч дайнд мордлоо гэж кино мэдээллийн сайтууд бичиж эхлээд байна. Дайнд мордож буй энэ хүн бол 2009 онд Moon киног бүтээж өвөрмөц, чадварлаг найруулагч болохоо харуулсан Duncan Jones юм. Мөн тэрээр 2011 онд Source Code киног бүтээсэнг санаж байгаа байх. Түүнийг яагаад дайнтай холбоод байна вэ гэвэл. Удаан хугацааны туршид яригдаад байгаа Blizzard Entertainment-ын World of Warcraft тоглоомоос сэдэвлэн бүтээх киноны найруулагчаар сонгогдсон. Тэрээр онлайн тоглоомын ертөнцийн хамгийн нэр хүндтэй энэхүү тоглоомын киног 100$ сая илүү ам.долларын төсвөөр хийх төлөвтэй байна. Гэтэл тэр Moon киногоо дөнгөж 5$ сая ам.доллараар бүтээж байсан. Legendary Pictures уг киног гаргах эрхийг өөртөө авсан. Харин тэдний томоохон хүсэл бол кинондаа жүжигчин Johnny Depp-г тоглуулахыг хүсэж байгаа. Ямартай ч продюсерүүдийн төсөөлж байгаагаар бол World of Warcraft кино төсөл ирэх намраас зураг авалтаа эхлэж 2015 онд үзэгчдэд хүрнэ гэж мэдээллээд байна.