2013/03/02

Алдартай кинонуудын зураг авалтын ард

Бид киног үзэхдээ үүний ард чухамхүү юу ямар ажил өрнөсөн бол гэж тэр болгон төсөөлдөггүй. Нүсэр ажлаар бүтсэн байх эсвэл энийг хийх амархан байсандаа гэж бодсон зүйлс маань тэс өөрөөр хийгдсэн байх нь бий. Кино кадр бүр кино багийнханы хамгийн оновчтойгоор шийдвэрлсэн шийдлийн хариуд бий болсон ажлын үр дүн гэж хэлж болно. Тэгвэл та бидний сайн мэдэх зарим нэг кинонуудын "хөшигний ард" цуврал зургуудыг хүргэж байна.

 Найруулагч Stanley Kubrick-ын култ бүтээлүүдийн нэг 2001: A Space Odyssey киноны зураг авалт.

Жүжигчин, найруулагч Mel Gibson-ны 2006 онд бүтээсэн шилдэг бүтээл Apocalypto.

 1979 онд алдарт найруулагч Ridley Scott-ын бүтээсэн Alien. Зурагт харийнханы эхийг зураг авалтанд бэлтгэж байна.

 2008 он Australia кино. Жүжигчин  Nicole Kidman, найруулагч Baz Luhrmann, жүжигчин Hugh Jackman

 2009 он Avatar кино. Уг кино жүжигчдын нүүрний хувирлыг визуал дүрслэлд харуулж чадсанаараа дэвшил авчирсан гэж үздэг. Зурагт жүжигчин Zoe Saldana, Sam Worthington

 2002 он Blade 2 кино. Жүжигчин Wesley Snipes, нэрт найруулагч, продюсер Guillermo del Toro

 1985 он Back to the Future киноны 3 дахь анги 1990 он Back to the Future 3.

 1995 он Casino кино. Найруулагч Martin Scorsese, жүжигчин Joe Pesci, Robert De Niro. Цөлийн уулзалтын хэсэг.

Өнгөрсөн үеийн арга гэгдэх болсон stop-motion аргаар бүтээгдэж уг шийдлийг ахин hollywood-руу авчирсан 2009 оны Coraline анимешин. Гэрийн гадаах цэцэрлэгийг зурагт бэлдэж байна.

 2006 оноос Америкийн Showtime сувгаар цацагдаж эхэлсэн Dexter цувралын гол дүр Dexter Morgan-ыг зураг авалтанд бэлтгэж байна. Жүжигчин Michael C. Hall

1939 оны шилдэг классик бүтээлүүдийн нэг Салхиар туугдагсад (Gone with the Wind). Жүжигчин Vivien Leigh, Clark Gable, найруулагч Victor Fleming

 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 2010 онд. Harry Potter-г зугтаалгасны дараах үдэшлэгийн хэсгийн зураг авалт

 2011 он Hugo, Залуу жүжигчин Gulliver McGrath, найруулагч Martin Scorsese, жүжигчин Chloë Grace Moretz

Найруулагч Christopher Nolan-ны 2011 оны шилдэг бүтээл Inception. Төгсгөлийн дайралт хийх газрыг зураг авалтанд бэлтгэсэн байна.

 Жүжигчин Will Smith-ын гол дүрийг нь бүтээсэн 1996 оны Independence Day кино. Зурагт харийн онгоцноос хавцал дундуур зугтаж буй зураг авалтыг авч байна.

 2008 он Iron Man кино. Жүжигчин  Robert Downey Jr

 1975 он Jaws. Жүжигчин  Robert Shaw аврага загасны дайралтаас өмнө амарч байна.

 2008 он Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull. Кино зохиол дээр ажилласан George Lucas, жүжигчин  Harrison Ford, найруулагч Steven Spielberg

 1982 он E.T. the Extra-Terrestrial. Хөлгөөсөө хоцорсон ET төөрч байх хэсгийн зураг авалтад бэлтгэж байгаа нь.

 1994 он Léon: The Professional. Жүжигчин  Jean Reno, найруулагч  Luc Besson, жүжигчин Natalie Portman