2013/03/14

Beauty and the Beast уран сайхны кино болно

Диснэй кино компани хүүхэлдэйн киноны зах зээлээс бүрэн хэмжээний уран сайхны киноны зах зээл рүү аажмаар шилжиж байна. Энэ нь мэдээж тэдний  маркетингийн томоохон бодлого байх. Ямартай алдартай бүх л хүүхэйлдэйн киногоо уран сайхны бүтээл болгохоор чармайж эхэллээ. Саяхан л Cinderella-н жүжигчидийн багийг бүрдүүлж эхэлж байсан бол ээлжит нэгэн төслөө ч бас давхар эхлүүлж байгаа сурагтай. Энэ удаад тэд Beauty and the Beast-г сонгож авсан байна. Тус төслийн ерөнхий продюсероор нэрт найруулагч Guillermo del Toro ажиллахаар болжээ. Харин киноны зохиолыг Оскарын шагналт найруулагч Danny Boyle-н Trance киноны зохиолыг бичсэн Британийн кино зохиолч Joe Ahearne бичиж эхэлсэн байна. Киноны нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч зохиол дээрээ Beast нэртэй байгаа гэнэ. 

Дашрамд сонирхуулахад Cinderella төслийн Үнсгэлжингийн дүрд тоглохоор тодроод байсан жүжигчин Emma Watson төслөөс гарсан байна. Ингэснээр уг дүрийг Saoirse Ronan (Hanna), Gabriella Wilde (The Three Musketeers) Alicia Vikander (A Royal Affair) эдгээр жүжигчдийн аль нэг авах нь ээ.