2013/03/04

Audrey Hepburn эргэн дэлгэцнээ

Холливүүдийн алтан үеийн томоохон төлөөлөгчдийн нэг, үзэсгэлэнт Audrey Hepburn-г компьютер графикийн тусламжтайгаар Mars, Incorporated компани өөрийн Galaxy нэрийн шоколадны сурталчилгаанд тоглуулсан байна. 
 1950-аад оны үеийн италийн нэгэн хотод үйл явдал нь өрнөж буй тус сурталчилгааны талаар компанийн маркетинг хариуцсан дэд захирал Michael Magee
"Audrey Hepburn бол Galaxy брендийн чамин тансаг байдлыг хэрэглэгчдэд эргэн сануулж чадах жинхэнэ нүүр царай болох хүн мөнөөс мөн. Тийм ч учраас бид түүнийг сонгож сурталчилгаагаа бүтээсэн."
гэжээ. Сурталчилгаа  өнгөрөгч  2 сарын 24-с эхлэн европын томоохон улсуудын тв-ээр цацагдаж эхэлсэн байна. Ингээд та бүхэнд сурталчилгааг хүргэе.