2013/03/11

Амжих уу хайраа МУСК poster-ууд

EBENEZER продакшны шинэ уран бүтээл "Амжих уу хайраа" уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Киноны зохиол, найруулга дээр Б.Ганхөлөг, продюсераар А.Ганчимэг, Б.Бадамрагчаа нар ажилласан байна. Киноны гол дүрүүдэд жүжигчин Ш.Мөнхбаяр, UBS телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэг, Г.Шижир, Д.Бямбацогт СТА, Н.Нэргүйбаатар МУГЖ, дуучин Н.Эрдэнэчимэг (Эрка) нар тогложээ.

Киноны гол дүр бол эрч хүчтэй эрмэлзэл дүүрэн залуухан од. Зарим нь түүнийг одын өвчинд бүрэн нэрвэгдсэн оч ч гэж муулдаг. Энэ өвчөөсөө болоод үзүүртэй модноос дээгүүр үүлтэй тэнгэрээс доогуурхан нисэж яваа нэгэн. Түүнийг Батгэрэл буюу BG  гэдэг. Ингэж өндөрт дүүлэн нисэхийн тулд арван хөдөлгүүр өөртөө залгасан гэнэ. Ингээд тэр жинхэнэ сансарын аялалд бэлдэж гарна. Тэр арван хөдөлгүүр нь түүний арван найз охид ажээ. Гэхдээ тэд нэг хүний арван өөр найз охид гэдгээ мэдэх ч үгүй. Газар дээрх ганц хайрдаа хоёргүй сэтгэлээ харамгүй зориулцгаана. Гэвч нэг л өдөр энэ бүхэн илэрч ээдрээт үйл явдал өрнөх ажээ.