2013/03/07

Амингоо богино хэмжээний кино хийгдэж байна

Fantastic production, F-studio -с анхныхаа богино хэмжээний киног бүтээгээд байна. "Амингоо" нэртэй уг богино хэмжээний киноны зохиол дээр Т.Цэгц-Үжин ажилласан бол найруулагчаар Б.Тамир ажилласан байна. Б.Тамир нь Ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин О.Бат-Өлзий нарын хүү юм. Жүжигчин Бат-Өлзий нь найруулагч гэдгийг бид мэднэ. Тэгвэл түүний хүү аавынхаа шийрийг хатаахаар кино найруулга дээр ажиллаж эхлээд байгаа нь энэ.

Амингоо богино хэмжээний киноны гол дүрд МУГЖ С.Дамдин, МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Д.Ганцэцэг нар тоглосон байна.