2013/02/08

Монгол кино HD төсөл ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ, СЭРЭЛТ HD Форматаар

"Монгол кино HD" зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлэгч Үндэсний Архивын Ерөнхий газар, Юнивишн компани, Юнител групп төслийн дээжээсээ энэ цагаан сараар үзэгчдэд хүргэхээр болсон талаар өмнө мэдээллэж байсан бол одоо кино гарах цагийн хуваарь гарсан байна. Та бүхэн Сар шинэдээ Монголынхоо сор болсон бүтээлийг засварлагдсан, сайжруулсан хувилбараар дараах хуваарын дагуу үзээрэй.

"Зэрэг нэмэхийн өмнө" МУСК HD форматаар
  • 2-р сарын 9-нд Боловсрол суваг телевизээр,
  • 10-нд Монгол HD, SBN, телевизээр,
  • 11-нд Монголын Үндэсний Телевиз болон 25-р сцваг телевизээр тус тус хүлээн авч үзээрэй.

"Сэрэлт" МУСК-г HD форматаар
  • 2-р сарын 10-нд Боловсрол суваг телевизээр
  • 2-р сарын 11-нд Монгол HD, SBN, телевизээр
  • 2-р сарын 12-нд Монголын Үндэсний Телевиз болон 25-р суваг телевизээр тус тус хүлээн авч үзээрэй.