2013/02/01

World of Warcraft кино 2015 онд

Сарны найруулагч дайнд мордлоо гэж кино мэдээллийн сайтууд бичиж эхлээд байна. Дайнд мордож буй энэ хүн бол 2009 онд Moon киног бүтээж өвөрмөц, чадварлаг найруулагч болохоо харуулсан Duncan Jones юм. Мөн тэрээр 2011 онд Source Code киног бүтээсэнг санаж байгаа байх.

Түүнийг яагаад дайнтай холбоод байна вэ гэвэл. Удаан хугацааны туршид яригдаад байгаа Blizzard Entertainment-ын World of Warcraft тоглоомоос сэдэвлэн бүтээх киноны найруулагчаар өнөөдөр сонголоо.  Тэрээр онлайн тоглоомын ертөнцийн хамгийн нэр хүндтэй энэхүү тоглоомын киног 100$ сая илүү ам.долларын төсвөөр хийх төлөвтэй байна. Гэтэл тэр Moon киногаа дөнгөж 5$ сая ам.доллараар бүтээж байсан байдаг.

Legendary Pictures уг киног гаргах эрхийг өөртөө авсан. Тиймээс Warner Bros киноны менежмент тал дээр том алхам хийх эрхтэй. Харин тэдний томоохон хүсэл бол кинондаа жүжигчин Johnny Depp-г тоглуулахыг хүсэж байгаа гэнэ. Ямартай ч продюсерүүдийн төсөөлөж байгаагаар бол World of Warcraft кино төсөл ирэх намраас зураг авалтаа эхлэж 2015 онд үзэгчдэд хүрнэ гэж мэдээллээд байна.