2013/02/19

Улаан дөрвөлжин МУСК албан ёсны trailer, poster

Орхидос киног үзэгчдэд хүргэж хүчтэй кино бүтээгч болохоо харуулсан Hamba film studio-ийн ээлжид бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тэд өгүүлэмжтэй кино бүтээхийг зорьдогоо энэ удаад мөн харуулж "Улаан дөрвөлжин" нэртэй өвөрмөц киногаа ирэх 3-р сарын 1-ээс үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна.

Сэтгэлзүйн драм чиглэлээр бүтээгдсэн Улаан дөрвөлжин уран сайхны кинонд Hamba film studio-тай Z frame студи болон Nesco film sound студиуд хамтран ажилласан байна. Киноны ерөнхий найруулагчаар Б.Ганболд ажилласан бөгөөд кино зохиолыг Д.Золзаяа, Л.Таванбаяр нар бичжээ. Киноны гол дүрүүдэд МУ-ын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Н.Ялалт /СТА/, А.Баттүшиг /СТА/, Э.Батхүү /СТА/, Б.Анхбаяр, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг нар оролцон тоглосон бол тус кинонд нийт 90 гаруй жүжигчид оролцсон байна.


Киноны товч агуулга: 
Эмнэлэг нийгмийн хувьд "хаалттай" ертөнц бөгөөд эмнэлэгийн дарга Даваа тэнд тусгай журмыг тогтоож, "амаа хамхиж" чаддаг хүмүүсээр хүрээлүүлжээ. Харин шинээр ирсэн залуухан эмч бүсгүй түүнд таалагдахгүй байв. Гэтэл сэтгэцийн байдлыг нь тодорхойлуулахаар цагдаагаас явуулсан гэмт хэргийн сэжигтэн эмнэлэгт ирнэ. Хэдийгээр сэжигтэн түр зуурын цочролд орсон байсан ч дарга түүнийг эдгэрэшгүй хүнд өвчтэй мэтээр ойлгуулж эмнэлэгтээ авч үлдэн залуу эмчид хариуцуулж өгнө. Эмнэлэгт архинд донтогчид, урлагийн дэмийрэлт, номын цагаан солиот, хардлагын дэмийрэлт,төрөлхийн оюун ухааны хомсдолтой хүү зэрэг өөрсдийн гэсэн ертөнцдөө л амьдардаг олон өвчтөнүүд байна. Шинэ өвчтөн ирснээсээ хойш өөрт нь болон бусдад тохиолдсон олон үйл явдлын дараа тэндээ үлдэхээр шийднэ. Харин залуу эмч эмнэлгээс явахаас аргагүй болжээ.Дарга санасандаа хүрч бүх зүйл хэвээр үлдсэн үү эсвэл өөрчлөгдсөн үү...