2013/02/05

Цагаан сараар Сэрэлт, Зэрэг нэмэхийн өмнө МУСКинонуудыг HD-р үзнэ

Монголын уламжлалт Цагаан сарын баяр ирэх 2-р сарын 10-нд болно. Ойрд манай танай болж маргалдахгүй шинэлдэг болсон нь сайшаалтай. Үндэсний баяр наадам, цагаан сараараа л монгол кинонуудаа жинхэнэ утгаар нь бөөндөж үздэг бидний хувьд нэгэн сайхан мэдээг дуулгая!

Архивын Ерөнхий Газар, Unitel Group, Univision компани хамтран хуучны монгол кинонуудаа HD-руу сэргээн хөрвүүлэх төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн ажлын явцийн талаар өмнө мэдээллэж байсан. Тэгвэл төслийнхөн ирэх цагаан сараар цэнхэр дэлгэцнээ Сэрэлт, Зэрэг нэмэхийн өмнө МУСКинонуудыг зассан, хувиргасан, сайжруулсан хэлбэрээр гаргахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.

Кино сонирхогчдын хувьд Цагаан сарын сайхан бэлэг болно гэж найдаж байна.