2013/02/22

"Toy Story 4" хийгдэнэ гээд л байна даа...

Одоогоос 2 жилийн өмнө жүжигчин Tom Hanks "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны ээлжит 4-дүгээр анги хийгдэх талаар мэдээллийг BBC -н өглөөний хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгдэж чамгүй шуугиан дэгдээж байсан. Үүнээс хойш нам гүм байсан энэхүү төслийн талаарх яриа эргэн дэгдэж эхэллээ. Шинэ төсөл 2015 онд үзэгчдэд хүрэх бөгөөд гол дүрүүдэд дуу оруулдаг жүжигчид болох Tom Hanks, Tim Allen, Joan Cusack нар төсөлд нэгдэж байгаа гэнэ. Одоогоор Диснэйн зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар уг мэдээлэл өмнөд америкт хэрэгжүүлэх Диснэйн төслийн танилцуулагын үеэр тарсан юм байна.

Өмнөх мэдээллийг энд дарж сонирхоорой.