2013/02/25

To be or not to be -ээс Мухар гудамж МУСК төрнө

UBS телевиз драмын урлагийн шинэ өнгө төрөх төрүүлэхээр To be or not to be театрчилсан реалити шоуг 2 дахь жилдээ зохион явуулж байгаа билээ. Уг шоуны энэ шилдэг 12 оролцогчоос багаа бүрдүүлсэн нэгэн кино төсөл дөнгөж эхлээд байгаа юм байна. To be or not to be шоуны оролцогч, жүжигчин Б.Батжаргалын зохиолоор бүтээгдэж байгаа "Мухар гудамж" нэртэй киног уг шоу нэвтрүүлэг дээр ажиллаж байсан Тайш кино компани бүтээх юм байна.

Киноны ерөнхий найруулагчаар Жавхлантөгс ажиллах бөгөөд кино зураг авалт ирэх 4-р сарын 1-ээс эхлэх гэнэ.