2013/02/26

"The Amazing Spider-Man 2" анхны зураг

Найруулагч Marc Webb болон Sony кино компанийн хамтран бүтээж байгаа "The Amazing Spider-Man 2" киноны анхны албан ёсны зураг гарчээ. Уг зурагнаас та бүхэн шинэчлэгдэн өөрчлөгдсөн хүн аалзыг харах боломжтой юм. Уран бүтээлчдийн зүгээс өмнөх анги дээр хүн аалзын өмсгөлийг өөрчилж байсан ч олонхид таалагдаагүй бололтой дахин өөрчилсөн байна.

Шинэ анги ирэх оны 5-н сарын 2-нд үзэгчдэд хүрэх бөгөөд эсрэг талын дүрээр Electro (Jamie Foxx) тодроод байгаа аж. Үүнээс гадна Harry Osborn (Dane DeHaan) ч эргэн ирж байгаа юм байна

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.