2013/02/02

Тавилан 2 МУСК албан ёсны trailer

1999 оны Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах "ГОО МАРАЛ" наадмаас дебют номинацид шагнал хүртсэн найруулагч Лувсандоржийн Энхбаярын "ТАВИЛАН" уран сайхны киноны хоёрдугаар анги болох "ТАВИЛАН 2" уран сайхны киног FRIENDS & BROTHERS FILM тун удахгүй үзэгчдэдээ хүргэх гэж байна.

Тавилан уран сайхны киноны найруулагчаар А.Баттүшиг, продюсераар С.Чинзориг ажилласан бол гол дүрүүдэд П.Эрдэнэзаан, Л.Батсумъяа, Н.Ялалт, Т.Сэргэлэн, Т.Нямдорж, Г.Энхтуул, С.Батзориг, Ж.Анар, Ж.Гарьд нар тоглосон байна. Ингээд трайлерыг хүлээн авч үзэцгээе.