2013/02/03

Star Wars Episode VII киног JJ Abrams найруулна

Хүлээлт дууслаа. Walt Disney кино компани алдарт цуврал Star Wars-ыг эзэмшигч Lucasfilm-ыг 4 тэрбум ам.доллараар өнгөрөгч онд худалдан авч Star Wars-ын дараагийн ангийг хөгжүүлэхээр болсон. Хэдийгээр худалдан авсаны дараагаар Star Wars Episode VII-г хийх тухай мэдээллэсэн ч уг киног чухам хэн найруулах вэ гэдэг дээр шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл энэ асуудал өнгөрөгч 7 хоногт нэг тийш шийдэгдлээ.

Hollywood-ын зөгнөлт киноны туршлагатай нэгэн, алдарт найруулагч, продюсер JJ Abrams шинээр хийгдэх Star Wars Episode VII киноны ерөнхий найруулагчаар ажиллах Disney/Lucas Film -ын гэрээнд гарын үсэг зурлаа. JJ Abrams өмнө нь оддын дайнтай төстэй Star Trek (2009) мөн энэ онд Star Trek Into Darkness киног бүтээсэн туршлагатай, мэдээж хэрэг түүний sci-fi кинон дээр ажиллах асар их туршлагыг нь харж энэ сонголтыг хийсэн нь лавтай. Үүнийг ч Star Wars-ын үнэнч фенүүд сайшааж байгаа юм. Учир нь тэд Star Wars-ын сүүлийн 3 ангийг муу болсон гэж шүүмжилдэг бөгөөд JJ Abrams-ыг чанартай бүтээл гаргана гэж найдаж байгаа юм.

George Lucas (Mr.Star Wars) and JJ Abrams (Mr.Star Trek)
Өмнө нь Zack Snyder -ыг уг киног найруулна гэж яриж байхад киноны ерөнхий зургийг японы алдарт The Seven Samurai кинонаас тусгана гэж ярьж байсан бол JJ Abram энэ талаар гүйцэт мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч кино ирэх 2015 оноос наашгүй сурагтай.