2013/02/17

Sin City 2 киноны шинэ зураг

Найруулагч Robert Rodriguez өөрийн твиттертээ Sin City 2 киноны зураг авалтын үеээр дарсан нэгэн зургийг оруулсан байна. Sin City: A Dame to Kill For нэртэйгээр бүтээгдэж байгаа уг кинонд жүжигчин Josh Brolin дүр бүтээж байгаа бөгөөд түүний зургийг ногоон дэвсгэр дээр авсаны дараагаар бага зэргийн засвар хийсэн хоёр зургийг Robert Rodriguez дэлгэсэн байна. Тэрээр зурганд тайлбар хийхдээ
маш хурдан хугацаанд зурганд засвар хийлээ. Магадгүй кинонд гарахдаа бороогүй ч байж магадгүй

гэжээ. Sin City: A Dame to Kill For кино ирэх 10-р сард дэлгэцнээ гарна.