2013/02/03

Short film: Эргэх холбоо (Амьдралын үнэ цэнэ уралдааны тэргүүн байр)

Өнгөрөгч 2012 оны 10-р сараас 12 -р сарын хооронд National Life болон New Media Creative Studio хамтран Монголын Кино телевизийн зураглаачдын Ассиоцацийн дэмжлэгтэйгээр "Амьдралын үнэ цэнэ" сэдэвт уралдааныг видео сонирхогч, бүтээгчдийн дунд зарлан явуулсан.

Уг уралдааны тэргүүн байр Гран При цомын эзнээр "Эргэх холбоо" богино хэмжээний кино тодорсон. Киноны найруулга Д.Мөнхтогтох, зохиол дээр Ц.Өлзийбуян ажилласан бол дуу дүрсний найруулга, эвлүүлэг дээр Д.Мөнхтогтох ажиллаж гол дүрд Магсаржав тоглосон байна.