2013/02/23

Short film: Баавгай (Bear)

VICE-ынхан VICE Shorts гэсэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хөтөлбөрийн эхлэл болон найруулагч Nash Edgerton (Joel Edgerton-ын ах, Matrix, Star Wars кинонууд дээр каскадер хийж байсан) бүтээсэн Bear гэх нэгэн гайхалтай богино хэмжээний киног үзэгчдэд online-р бүрэн хэмжээгээр нь хүргэж байгаа юм. 10 минут үргэлжлэх хайрын тухай энэхүү кино таны төсөөлөж байснаас өөрөөр төгсөж магадгүй юм. Ямартай ч энэ кинонаас залуучууд маань нэгийг тунгааж үлдэх бизээ гэж найдаж байна.


Bear богино хэмжээний зохиол дээр Edgerton, David Michod нар ажилласан бол гол дүрүүдэд Edgerton, Teresa Palmer (Warm Bodies) нар тоглосон байна.

Хоёр жилийн өмнө Edgerton-ны энэхүү Bear богино хэмжээний кино Каннын наадамд гарч байсан бөгөөд өнгөрсөн жил Sundance кино наадам дээр хит болж байсан юм.