2013/02/17

Сарны гөлөг МУСК trailer, poster

ZAYA’SH студи ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. Тэд "Сарны гөлөг" нэртэй инээдмийн уран сайхны киногоо бүх насныхандаа зориулан 2013 оны 02 сарын 18-с эхлэн кино театрын дэлгэцнээ гаргаж эхлэх ажээ.

Сарны гөлөг киноны найруулагчаар Ш.Даваадорж, продюсераар М.Саранцэцэг ажилласан бол гол дүрүүдэд Ш.Алтанцэцэг, Ё.Алтангэрэл, Б.Отгонтуяа, Б.Баатархүү нарын жүжигчид тоглосон байна.

Гадны хүний нүдээр харахад эхнэр (Ш.Алтанцэцэг), нөхөр (Ё.Алтангэрэл), жирэмсэн охин (Б.Отгонтуяа) гурав жирийн боломжын сайхан амьдарч буй гэр бүл юм. Эхнэр, нөхөр хэзээ ч маргалдаж байсангүй. Харин гэнэтийн нэгэн зочин тэдний гэр бүлд нэмэгдсэнээр эхнэр, нөхөр хоёрын дунд ширүүхэн зөрчилдөөн үүснэ.