2013/02/23

Хөгшин боксчин Robert De Niro, Sylvester Stallone нар үзэлцэнэ

Warner Bros-ын шинэ кинонд аугаа хоёр боксчин нэгэн зэрэг гарах нь ээ. Найруулагч Peter Segal-ын бүтээж буй хоёр хөгшин боксчин эргэн ринг дээр гарч буй тухай өгүүлэх инээдмийн кинонд алдарт Robert De Niro болон Sylvester Stallone нар хамтран тоглож байгаа юм.

Жүжигчин Robert De Niro 1980 оны Raging Bull кинонд бүтээсэн боксчин Jake La Motta-ын дүрээрээ алдартай бол жүжигчин Sylvester Stallone 1976 оны Rocky киноны боксчин Rocky Balboa-ын дүрээр алдартайг нь мэдэх бизээ.


Цагтаа шуугиулж явсан хөгшин хоёр боксчины Grudge Match киноны анхны төрхийг харуулсан зураг гарсанг хүргэж байна.