2013/02/23

Riddick шинэ зураг (Game of Thrones суудалд Vin Diesel)

Сүүлд The Fast and the Furious кинонд дүр бүтээгээд байгаа жүжигчин Vin Diesel-ын нэр алдарт хүргэсэн франчайз Riddick-ын шинэ анги 2013 оны 9-р сарын 3-нд дэлгэцнээ гарах юм. Энэ өдөр Chronicles of Riddick кино гарсны 9 жилийн тохиож байгаа юм байна. (цаг хугацаа ч хурдан юм аа)

Найруулагч David Twohy хувьд 3 дахь удаагийн Riddick төсөл нь болж байгаа энэ кинонд Vin Diesel-ээс гадна Karl Urban тоглож байгаа юм. Доорх зургийг гол дүрийг жүжигчин Vin Diesel өөрийн facebook хуудаснаа дөнгөж саяхан тавиад байгаа юм. Зургийн хэв маяг бидний сайн мэдэх Game of Thrones (3-р улирал эхлэх гэж байгаа) киноны постертой төстэй харагдаж байгааг манай киночид анзаарсан байх аа.