2013/02/28

Prometheus 2-ын зохиол гайхалтай болсон гэж Noomi Rapace хэлжээ

Aliens-ын эцэг гэгддэг найруулагч Ridley Scott-ын Prometheus кино 2012 оны хамгийн хүлээлттэй киноны нэг байж хамгийн их шүүмжлэл, маргаан дагуулсан бүтээл болсон юм. Олон кино шүүмжлэгчдийн хүлээж байсанчлан тийм ч сайн кино болж чадаагүй учраас үзэгчдээд чамлалттай үнэлгээ авсан. Хэдий тийм ч уг киноны удаах анги Prometheus 2 хийгдэх тухай яриа гараад байгаа.

Саяхан Prometheus киноны Elizabeth Shaw-ын дүрийг бүтээсэн жүжигчин Noomi Rapace энэ мэдээллийг батлаад байгаа юм. Учир нь тэрээр нэгэн сэтгүүлчтэй ярилцахдаа
Тэд зохиол дээр ажиллаж байгаа. Би Ridley-тэй хоёр долоо хоногийн өмнө уулзсан. Би түүнтэй эргэн хамтран ажиллахдаа таатай байх болно. Бид киноны өрнөлийн зөв түүхийг хайж байна. Бид үүнийг олно гэдэгт би итгэлтэй байна
гэсэн байна.

Мөн өнгөрсөн 26-ны өдөр кино шүүмжлэгч Todd Gilchrist өөрийн твиттер хуудсандаа.
Rapace өнөөдөр надад PROMETHEUS 2 -ын зохиол "гайхамшигтай". Би бүтээсэй гэж хүсч байна гэж хэлэв
гэж оруулсан байна.