2013/02/23

Oscar-т өрсөлдөж буй Норвегийн Kon-Tiki кино trailer

Ирэх 24-ны өдөр (монголд даваа гарагийн орой) 85 дахь удаагийн Oscar-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Oscar-ын наадмыг олон улсын чиг хандлагатай болгох, гадны кино урлагийг дэмжих зорилгоор 1956 оноос эхлэн шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг нэмж оруулсан байдаг.

Энэ удаагийн кино наадамд хамгийн их улсаас оролцож байгаагаараа онцлог болж байгаа. Тэгвэл уг кино наадамд энэ төрөлд өрсөлдөж буй Норвегийн Kon-Tiki (иддэг контик бишшүү :)) киноны танилцуулгыг хүргэж байна.


Киног онцлох болсон шалтгаан нь кино шүүмжлэгчид уг киног сайн болсон гэж үзэж байгаа. Kon-Tiki киног  1947 онд судлаач Thor Heyerdahl өөрийн онолоо батлахын тулд Номхон дайлайгаар өөрийн хийсэн салаар Өмнөд Америкаас Tuamotu арал хүртэл 8000км замыг туулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна.

Kon-Tiki киноны найруулагчаар Joachim Rønning, Espen Sandberg нар ажилласан бол дүрүүдэд Pal Sverre Valheim Hagen, Gustaf Skarsgård, Odd Magnus Williamson болон Anders Baasmo Christensen нар тогложээ