2013/02/19

Онцгой байдлын аврагчдын тухай олон ангит кино хийнэ

Монгол Улсын Онцгой байдал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, залуус, өсвөр үеийнхэнд эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа суулгах, аврагчдын ажил мэргэжлийн онцлог, ар гэрийн амьдралыг олон нийтэд ойлгуулах зорилгоор Онцгой байдлын ажилтан, аврагчдын тухай олон ангит кино бүтээх төслийг эхлүүлэн санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар нар өнгөрөгч даваа гарагт гарын үсэг зурлаа.

Уг олон ангит киног ирэх жил буюу 2014 онд цэнхэр дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Учир нь 2014 он Монгол Улсад Онцгой байдлын алба байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа ажээ.