2013/02/22

Mortal Kombat: Legacy-н шинэ төсөл эхэлжээ

Warner Bros кино компани найруулагч Kevin Tancharoen-тай хамтран Mortal Kombat: Legacy цуврал бүтээлийг онлайнаар үзэгчдэд хүргэж байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл тус төслийнхөн ээлжит цуврал бүтээлүүдээ тун удахгүй цацаж эхлэхээр болсон байна. Шинэ төслийн гол баатрууд нь Liu Kang, Kung Lao, Kenshi, ErmaC байх гэнэ. Ингээд та бүхэнд төслийн трайлерийг хүргэе.

Бүрэн хэмжээний бүтээлийн хувьд энэ онд үзэгчдэд хүрнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдож 2014 онд дэлгэцнээ гарахаар болсон байгаа.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.