2013/02/21

Мангасуудын Их Сургуульд тавтай морил (Monsters University-ын сурталчилгаа)

Дунд сургуулийн хүүхэд бүр л эрдэм номын мөр хөөж коллеж, их сургуульд орохыг хүсдэг. Монгол оронд маань намар болоходтой зэрэгцэн коллеж, дээд сургууль, их сургуулиуд өөрсдийгөө мундаг гэдгээ харуулсан сайн, муу олон янзын сурталчилгаа цацаж эхэлнэ. Гэвч олигтой нь тун ховор. Тэгвэл бид Monsters University анимешинаас хэрхэн энгийн сайн сургуулиа сурталчилж болохыг суралцаж болохоор харагдаж байна. 

Мангасуудын их сургууль өөрсдийн сургуульдаа урьсан сурталчилгаагаа цацсан байна.
Disney болон Pixar-с бүтээж буй, 2001 оны Monsters Inc анимешины өмнөтгөл Monsters University анимешин ирэх зун буюу 6-р сарын 21-нд 3D-г дэлгэцнээ гарна.