2013/02/26

Монголын Кино судлаачдын Мэргэжлийн холбоо байгуулагдав

Өнгөрөгч бямба гарагт буюу 2 сарын 23 ний өдөр Монголын Кино судлаачдын Мэргэжлийн холбоо үүсгэн байгуулагдаж анхны хурлаа хийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө томилж, гишүүдээ бүртгэсэн байна.

Яг жилийн өмнө энэ өдөр Монголын кино уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын кино урлагын зөвлөл үүсгэн байгуулагдсан байдаг байна.

Монголд кино шүүмжлэгчдийн байр суурь үгүйлэгдэж буй энэ үед мэдлэгтэй, мэдрэмжтэй, хүчтэй кино шүүмжлэгчид төрөн гарч монголын кино урлагийн хөгжлийн илүү түвшинд гарахад нь түлхэц өгнө гэж найдаж байна. Кино уран бүтээлчид маань ч гэсэн их мөнгөөр киногаа хийсэн, их ажил орсон гэж халаглалгүй шүүмжлэл, магтаалыг хүлээн авч сураасай гэж хүсэж байна.

(Мөн кино шүүмжлэл (review) гэж ганц урилгын тасалбараас болоод магтаал урсгасан үгс бичигдэхгүй байх гэж найдаж байна. Тиймээс тасалбараа өөрсдөө худалдаж авч сурах хэрэгтэй:))