2013/02/12

“Minion“-ууд Sandra Bullock-тай тулалдахаар боллоо

Universal Pictures кино компани Illumination Entertainment студийн хамтран бүтээж буй “Minions“ төсөл дээр дэлхийн анхны хорон санаат, террорист эмэгтэйн дүр гарахаар болсон байна. 1960-аад оны үед үйл явдал нь өрнөх тус бүтээлийн эсрэг талын дүрийн хувьд Audrey Hepburn стилтэй Scarlet Overkil нэртэй эмэгтэй байх аж. Харин тус дүрд жүжигчин Sandra Bullock дуу оруулахаар болжээ. Уг бүтээлийн хувьд Despicable Me-тэй үйл явдлын хувьд шууд холбогдохгүй бөгөөд Minion-уудын Грү-тэй уулзахаас өмнө үеийн үйл явдал гарах ажээ. Бүтээл 2014 оны 12 сарын 14-нд 3D-р үзэгчдэд хүрнэ. 
Гэнэн царайтнууд

Харин Despicable Me 2 ирэх 7 сарын 3-нд дэлгэцнээ гарна.