2013/02/22

Найруулагч Michael Bay жүжигчин Megan Fox-той хамтрана

Найруулагч Michael Bay бол жүжигчин бүсгүй Megan Fox-г Transformers цувралын эхний ангиар нэр алдарт хүргэсэн хүн гэж хэлж болно. Улмаар уг цувралын дараагийн ангиудад жүжигчин бүсгүйг тоглуулахыг хүсэж байсанч Megan Fox-ын кареерын хэт хөөцөлдөөнөөс дургүйцсан Michael Bay түүнийг сонгоогүй юм. Тэгвэл найруулагч маань жүжигчин бүсгүйтэй дахин хамтран ажиллахаар болж байна.

Энэ удаад хүүхдүүдийн үзэх дуртай Мэлхий Нинжа (Ninja Turtles) франчайзын reboot хийж байгаа анги дээр төслийг санаачлагч Michael Bay жүжигчин Megan Fox-г авахаар болсоноо өөрийн блогоороо дамжуулан мэдээлэллээ. Paramount, Nickelodeon болон Michael Bay нарын оролцоотой бүтээгдэж байгаа  Ninja Turtles киноны найруулагчаар Jonathan Liebesman (Battle Los Angeles) ажиллахаар сонгогдсон байгаа. Кино ирэх 2014 онд дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй байна.