2013/02/18

Marvel-тай хамтрах ээлжит жүжигчин

Marvel кино компани болон найруулагч James Gunn нарийн хамтран бүтээх "Guardians Of The Galaxy" кино 2014 оны 8 сарын 1-нд үзэгчдэд хүрнэ. Хэдийгээр энэ төсөл одоогоор жүжигчдийн сонгон шалгаруулалтын шатанд явж байгаа ч аль хэдийнээ кино сонирхогчдын анхаарлын төвд оржээ.

Кино багийнхны зүгээс Star-Lord-н дүрд тоглох жүжигчинд Chris Pratt /Wanted/-г сонгоод байгаа бол Drax The Destroyer-н дүрд тоглох саналыг жүжигчин Jason Momoa тавиад байгаа аж. Жүжигчний хувьд уг дүрд тоглох эсэхээ шийдээгүй байгаа ч кино компанийн зүгээс хангалттай сайн нөхцөлтөй санал тавьсан сурагтай. 
Add caption
Jason Momoa-г кино сонирхогчид "Conan The Barbarian" киноны гол дүрийн залуугаар сайн мэдэх билээ.