2013/02/18

Оскарт харш Leo

85-дахь удаагийн Academy Awards-т өрсөлдөгчдийг зарлах мөчид хамгийн ихээр эгдүүцсэн хүмүүс Leonardo DiCaprio-н фэнүүд байсан. Тэдний үзэж байгаагаар энэ жилийн Оскарын наадамд Leo бүтээсэн дүрээрээ /Django Unchained/ яалтчгүй нэр дэвших ёстой байсан гэнэ. Гэхдээ 1 киноны 2 дүр 1 төрөлд дэвшиж байсан тохиолдол байхгүй учир /миний санаж байгаагаар/ энэ удаад яалтчгүй Christoph Waltz-т зай тавьж өгчээ.
Өрсөлдөгчдийн нэрс тодорсны дараагаар нэрт жүжигчний фэнүүд:
-Leo 75 насны ойгоороо л Оскарын хүндэтгэлийн шагнал л авах байх
-Kristen Stewart -д Оскар авсны дараа л манай хүн Оскар авна
зэрэг хит үгсийг дэлгэрүүлжээ.

БИ байгаасай гэсэн бодол
Жүжигчин Leonardo DiCaprio-н хувьд Алтан бөмбөрцөг кино наадамд 9-н удаа нэр дэвшиж байснаас 2004 онд л Aviotor киноны гол дүрээр шагнал хүртэж байжээ. Харин Academy Awards, Screen Actors Guild, Satellite Awards, BAFTA-д нэр дэвшиж байсан ч огт шагнал хүртэж чадаагүй байна.
 
Энэ талаар шүүмжлэгчдийн зүгээс тодорхой зүйл ярьдаггүй  ч дараах кинонуудад бүтээсэн дүр нь үзэгчдийн сэтгэлд тодоос тод үлдсэн билээ. Catch Me If You Can (2002), Gangs of New York (2002), The Aviator (2004), Blood Diamond (2006), The Departed (2006),Revolutionary Road (2008), Shutter Island (2010), Inception (2010)

Энэ онд тэрээр The Wolf of Wall Street киноны гол дүрд тоглож байгаа бөгөөд энэ дүрээрээ ямар нэг юм дуулгана гэж фэнүүд нь чих тавин хүлээж байна.