2013/02/04

Лардьма киноны зохиол бэлэн болжээ

Лардьма гэх нэгэн өвөрмөц нэртэй уран сайхны кино бүтээгдэх гэж байна. Уг киноны зохиолыг сэтгүүлч, кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх (Нохойн орон 1998 он) өнгөрөгч долоо хоногт дуусган кино уран бүтээлчиддээ хүлээлгэн өгсөн байна. Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Навчаа болон Д.Пүрэвсүрэн нар тоглох гэнэ. Харин киноны найруулагч одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд Н.Наранбаатар, Ж.Сэнгэдорж нарын нэр яригдаж байгаа ажээ. Найруулагч Ж.Сэнгэдорж болон зохиолч Д.Төрмөнх нар өмнө нь Бодлын хулгайч (2011 он) уран сайхны киног хамтран бүтээж байсан юм.


Киноны зураг авалт ирэх 3-р сараас эхлэх бөгөөд зуны налгар өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгохоор кино багийнхан төлөвлөөд байгаа юм байна.