2013/02/26

Гэсгээгч Jack Reacher эргэн ирэх нь

Reacher гэж хэн бэ? гэсэн асуултад зөвхөн цэргийн гэмт хэрэг хийж байсан хүмүүс л дуу нэгтэйгээр хэнд ч дийлдэшгүй, хэнд ч харагддаггүй нэгэн гэж хариулна. Цэргийн өндөр тушаалтнууд, холбооны мөрдөх товчоо, архив хүртэл түүний талаарх мэдээлэлд тоймтой хариу өгч чадахгүй. Байдаг гэдэгт нь ч эргэлзэхээр хүн.  
Энэ бол Jack Reacher киноны гол дүрийн баатрыг тодорхойлох цөөн үг.
Өнгөрөгч онд үзэгчдэд хүрсэн уг бүтээл кино компанидаа тооцоолсноос хавьгүй илүү буюу 140 гаруй сая долларын ашиг авчиржээ. Иймээс Paramount Pictures-н зүгээс шинэ ангийг эхлүүлэх талаар яриа гаргаж эхэлсэн байна. Lee Child-н 19-н цуврал зохиол байгаа тул кино зохиол бичих ажил дээр зөвхөн зохиолчийн асуудал л үүсч байгаа аж. Ингэхээр Reacher-н адал явдал тун удахгүй үргэлжилж эхлэх нь ээ.