2013/02/22

Jack the Giant Slayer дэлгэцнээ удахгүй гарна

Jack the Giant Killer болон Jack and the Beanstalk үлгэрээс сэдэвлэн бүтээсэн үлгэрийн адал явдалт Jack the Giant Slayer киноны найруулагчаар Bryan Singer ажиллажээ. Түүнийг бид X-Men, Superman Returns зэрэг сүпэрбаатруудын түүхийг бүтээснээр нь мэднэ. Warner Bros Pictures уг төслийг 2009 оны 1-р сараас эхлүүлэхдээ киноны найруулагчаар D. J. Caruso (сүүлд  I Am Number Four) -г хөлслүүлэн ажиллуулсан ч 8-р сард Bryan Singer-р солисон юм.  Киноны гол дүрд сүүлд Warm Bodies кинонд бүтээсэн дүрээрээ танигдах болсон залуу жүжигчин Nicholas Hoult тогложээ.

2011 онд гол зураг авалтуудыг Английн Somerset, Gloucestershire and Norfolk гэх газарт хийж дуусгасан бөгөөд тусгай эффект болон маркетингийн ажлуудад бэлдэн бараг 2 жилийг өнгөрөөсөн нь энэ ажээ.

Jack the Giant Slayer кинонд эрт цагт Жэк гэх эгэл фермчин залуу өөрийн хаант улс, хайрт гүнжийнхээ төлөө өөрийн адал явдалт замналаар явж аврага биетүүдтэй тулалдана. Тэрээр адал явдалт аялалынхаа ачаар нууцлаг нэгэн ертөнцөд нэвтэрж түүнрүү орох үүд хаалгыг нээж байгаа үйл явдал өрнөнө. Кино 2013 оны 3-р сарын 1-нд 2D, 3D-р дэлгэцнээ гарна. Уг кино монголд Өргөөгийн дэлгэцнээ 3-р сарын 8-нд нээлтээ хийхийг дуулгахад таатай байна.