2013/02/26

Iron Man 3 киноны постерууд

Төмөр хүний шинэ ангийг уран бүтээлчид цуврал бүтээлийн хамгийн ширүүн анги байлгахаар төлөвлөж шинэ ангид Mandarin хэмээх олон улсын гэмт бүлэглэлийн хамгийн том удирдагчийг авч ирээд байгаа. Ази гэмт хэрэгтэн, ази дүр төрх гээд энэ ангид ази гэсэн олон зүйл бий. Тийм ч утгаараа уг бүтээл нилээд дорнын чиг хандлагатай болж байгаа сурагтай. Ямартай ч ээлжит ангийн одууд шоу ертөнцийн томоохон сэтгүүлийн нэгд зүй ёсоор тооцогдох Empire сэтгүүлийн нүүрийг чимснийг та бүхэнд хүргэж байна.