2013/02/24

Iron Man 3 ази өнгө төрх

Marvel-ын ээлжит хүлээлт үүсгэж байгаа киноны нэг Iron Man 3 энэ зун буюу 5-р сарын 3-нд дэлхий нийтээр нээлтээ хийх юм. Marvel болон Walt Disney-ын хамтран бүтээж буй уг киноны хөгжүүлэлт болон продакшин ажил дээр хятадын DMG Entertainment компани оролцож байгаа. Ази компанийн оролцоотой байгаагаас болон европ дахь кино борлуулалтын бууралт, ази дахь зах зээлийн өсөлтөө харсан ч энэ удаагийн ангийг Ази өнгө хандлагатай байлгахаа кино төслийнхөн амлаж байсан.

Marvel үүнийгээ батлан Tony Stark/ Iron Man -ын эсрэг Ben Kingsley-ын бүтээсэн Mandarin гэх хүчтэй дүрийг ази өнгө төрхтэйгээр бүтээсэн байна. Үүнийг саяхан гарсан Mandarin-ны шинэ poster-оос шууд харах боломжтой.