2013/02/04

Iron Man 3, Fast and Furious 6 кинонуудын шинэ poster

Ирэх зун Boxoffice-ыг халаахаар Iron Man 3 кино бэлтгэгдэж байгаа.  Найруулагч Shane Black-ын бүтээж буй төмөр хүний дүрд алдарт  Robert Downey Jr тоглож буй. Саяхан түүний тэнгэрээс унаж буй шинэхэн постер гарлаа. Уг постер гарсаны дараагаар постер дээр дүрслэгдсэн Mark VII хуягийн талаар интернэтээр томоохон хэлэлцүүлэг өрнөөд амжсан юм.

Iron Man 3 кино 2013 оны 5-р сарын 3-нд нээлтээ хийнэ.



Өнгөрсөн хэдэн сарын турш киноны нэр яг Fast Six, Furious 6 гэж яг юу гэж нэрлэгдэх нь тодорхойгүй байсан Fast and Furious франчайзын 6 дахь ангийн нэр нь тодорхой болсон албан ёсны анхны постерыг кино студийн зүгээс гаргажээ. Fast and Furious 6 киноны найруулагчаар Justin Lin ажиллаж гол дүрүүдэд  Vin Diesel, Paul Walker, Dwayne Johnson нар тоглож байна.

Fast and Furious 6 кино 2013 оны 5-р сарын 24-нд нээлтээ хийнэ.