2013/02/06

Хөх толбот хүмүүс МУСК Парисаас шагнал авлаа

DOZ entertainment-ын бүтээл, 2011-2012 оныг дамнан нээлтээ хийж байсан "Хөх толбот хүмүүс" уран сайхны кино Францийн Парис хотноо зохиогддог "Le Bal de Paris" кино наадмаас тусгай байрын шагнал хүртсэн байна. 



Харамсалтай нь DOZ entertainment-ынхан шагнал гардуулах ажиллагаанд оролцож чадаагүй бөгөөд тэд удахгүй дэлгэцнээ гаргахаар ажиллаж буй Дүүлэн нис уран сайхны киноныхаа зураг авалтын ажлаар солонгос улсад ажиллаж байсан ажээ. Ингээд шагналын цом өчигдөрхөн монголд ирээд байгаа юм.