2013/02/15

Hannibal Lecter-н шинэ төрх

1991 онд дэлгэцнээ гарч байсан "The Silence of the Lambs" киноны гол дүр, нууцлаг ноёнтон Hannibal Lecter-н талаар өгүүлэх телевизийн олон ангит кино NBC сувгаар гарж эхлэх гэж байгаа талаар өмнө нь бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл тус киноны анхны  зурагнууд нийтэд ил боллоо. Уг бүтээлийн гол дүрд жүжигчин Mads Mikkelsen тоглож байгаа бөгөөд харин туслах дүрүүдэд жүжигчин Hugh Dancy, Laurence Fishburne, Scott Thompson нар тоглож байгаа юм байна.